Social Icons

Pages

Featured Posts

Saturday, April 6, 2013

Бурхан халдун уул 2013

2013 оны 3 дугаар сарын 1 ний баасан гарагийн орой 22 цагийн үед ажил төрлөө цэгцлээд  УБ хотоос ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ сэргэн мандалтай холбоотой төрийн тахилгат БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН луу гарч мөргөж залбирах, дээрээс нь эрүүл агаар, аялах дур сонирхолдоо хөтлөгдөн ихэнхдээ хамтдаа монголын үзэсгэлэнт байгалийг үзэхээр аялахад байнга хамтдаа явдаг ажлынхаа Оргил, Төгсжаргал, Гансүрэн 3 дээрээс нь анхныхаа аялалыг хийж буй 4 залуугийнхаа хамт хоол хүнсээ базааж аваад Багануур хот руу хөлгийн жолоогоо заллаа. Замдаа Баяндаваан дээр аяны сэрмжимээ өргөөд багануур хот орж (125 км) цааш Төв аймгийн Мөнгөнморьт сум орж (65 км) эндээс бурхан халдун хүртэл бидний тооцооллоор 80 орчим км. Цааш явсаар нэг гүүр гараад байгаль хамгаалагчийнх байдаг дараагийн гүүрэн дээр очоод зам асууж цааш явав. Өмнө нь энэ зүгрүү явж байсан хүн байхгүй (ер нь бид хэд байнга өөрсдийнхөө мэдэхгүй явж үзээгүй газарлуу google map аас зураг татаж аваад явдаг зуршилтай, сүүлрүүгээ сайжраад GPS авч явдаг болоод байгаа)   тул бид нар зам 2 салахад андуурч зүүн гар талаа бариад гол руугаа орсон замаар явж баахан будилж хэрлэн гол дээгүүр халиа гүйсэн байсныг хэлэхүү зам мөр харагдахгүй мөсөн дээгүүрл давхиад байлаа.


Tuesday, September 18, 2012

ХЭНТИЙН НУРУУНЫ НОЁН ОРГИЛ АСРАЛТ ХАЙРХАН АЯЛАЛ


1 дэх өдөр: 
2012-09-15 ны өглөө 6 цаг 30 минутын үед Улаанбаатараас Асралт хайрханыг зорьж хойд зүгрүү зуслангийн замаар явж Ар гүнтийн даваагаар давж Партизаны сангийн аж ахуй, Төв аймгийн Батсүмбэр сум орж 60 км сөгнөгөрийн голоо өгсөн явсаар Сөгнөгөрийн амралт 10 км, Цагаан нугыи хүүхдийн зуслан 7 км ороод тэндээс цааш айл байхгүй тул замын айлд машинаа үлдээгээд 12 цагийн үед явган аялал маань эхлэв. Цагаан нугаас бидний эхний буудаллахаар төлөвлөсөн бэлчир гэх газар маань 14.1 км гэж GPS маань зааж байв. gps зааж байгаагаар 14.1 км гэж байгаа болохоор түүнээс их км явж байж тэнд хүрэх нь тодорхой байв. За тэгээд хоол хүнс ачаагаа тэнцүүхэн хувааж аваад голоо даган машины замаар алхаж гарав. Энд нэг давуу тал нь машин замтай нь явахад маш амар байв. 30-40 минут яваад 5 минут амрах төлөвлөгөөтэй явсаар нэг нарийн гол туулж гараад эхний хооллох бэлчир дээрээ 16 цагийн үед очив. Энэ хүртэл явахад дан машин замаар явах тул төөрөх будилах зүйл гарсангүй.

Sunday, April 1, 2012

ХАГИЙН ХАР НУУР



Эхний өдөр:
Бидний хэсэг нөхөд хагийн хар нуур үзэх хүсэлдээ хөтлөгдөн 2011 оны 9 сарын 8 нд x-trail, pajero гэсэн 2 машинтай оройн 18.30 үед тэрэлжийн зүг хөлгийн жолоо залваа. Харуй бүрий болсон үед тэрэлжид хүрч очив. Бидний энэ өдрийн гол зорилго бол Галтай булнайн адаг гэдэг газар хүрч очин хоноглох байв. За тэгээд тэрэлжийн голыг гатлах гэж байгаад нэг тэрэг маань сул хайрганд сууж нөгөөхөө гаргах гэж бас 1 цаг орчим болвоо. Ер нь бол бид хэд хагийн хар нуур очно гэсэн хүсэл их байсан тул машин тэрэгээч сайн шалгаагүй байсан бололтой юм. xtrailaa татаж гаргах гэж байгаад 2 тэрэг 2-улаа сууж өөрсдөө түрж гаргаж билээ ихл хөгтэй зүйл болсон шүү. Зам дөнгөж эхэлж байхад сууна гэдэг басл .... тэрэлжийн голоо гараад нэг сайхан том мод байдаг юм тэнд сайхан цайлж аваад бас ганц шил юм алтан шар замаа ерөөж өргөөд давхилаа. Тэндээс цааш явсаар байгаад босгийн гүүрээр гараад очиж хоноглох товлосон газраа хүрч эрчүүд нь майхан саваа бариад мод түлээ цуглуулж гал хөсөгөө асааж хүүхнүүд нь оройн зоогоо (шөнийн зоог) хийж бас болоогүй сайхан амрахыг ерөөж ганц шил юм тойруулаад амарваа. Намар цаг тул бас ч гэж шөнө үүрээр хүйтэн хонож бүтэн нойртой унтаж чадсангүй.


Эхний өдөр хоноглох газраа