1 дэх өдөр:
2012-09-15 ны өглөө 6 цаг 30 минутын үед Улаанбаатараас Асралт хайрханыг зорьж хойд зүгрүү зуслангийн замаар явж Ар гүнтийн даваагаар давж Партизаны сангийн аж ахуй, Төв аймгийн Батсүмбэр сум орж 60 км сөгнөгөрийн голоо өгсөн явсаар Сөгнөгөрийн амралт 10 км, Цагаан нугыи хүүхдийн зуслан 7 км ороод тэндээс цааш айл байхгүй тул замын айлд машинаа үлдээгээд 12 цагийн үед явган аялал маань эхлэв. Цагаан нугаас бидний эхний буудаллахаар төлөвлөсөн бэлчир гэх газар маань 14.1 км гэж GPS маань зааж байв. gps зааж байгаагаар 14.1 км гэж байгаа болохоор түүнээс их км явж байж тэнд хүрэх нь тодорхой байв. За тэгээд хоол хүнс ачаагаа тэнцүүхэн хувааж аваад голоо даган машины замаар алхаж гарав. Энд нэг давуу тал нь машин замтай нь явахад маш амар байв. 30-40 минут яваад 5 минут амрах төлөвлөгөөтэй явсаар нэг нарийн гол туулж гараад эхний хооллох бэлчир дээрээ 16 цагийн үед очив. Энэ хүртэл явахад дан машин замаар явах тул төөрөх будилах зүйл гарсангүй.
(машин замаар голоо даган өгсөж байгаа нь)
(эхний хооллосон бэлчир маань энэ хүртэл 14.1 км)
Бэлчирээс дараагийн бидний gps дээр тэмдэглэсэн 2 дахь бэлчир маань 8 км байв. Бэлчир дээр сайхан хооллож аваад цаашаа дээрх зураг дээр харагдаж буй амыг чиглэн бүдэг машин замаар явав. Энэ аманд хүрээд машин зам маань дуусч гол гарсан нэг жим гол гаралгүй уулаа дагасан нэг жим байв. Бид гаралгүйгээр уулаа барин голоо дагаад жимээр явлаа ингээд бидний дардан сайхан засмал зам маань дуусав.
Ингэж явсаар 7 км орчим явж 2 дахь бэлчир очих дөхөж байтал жим маань 2 салж нэг нь гол гараад нөгөө нь голоо дагаад өгссөн байв. Бид голоо дагаад явахаар шийдэн цааш явсаар бэлчирээ ороод энэ үед 19 цаг 30 мин болж (2 дахь бэлчирээс цааш асралт хайрхан гарахын өмнөх бэл 6 км utr gps зааж байв) байсан тул аль болох Асралт хайрхан гараас өмнө отоглодог бэл өөд дөхөж буудаллахаар шийдэн цааш хэсэг талд байх торлог дундуур явсаар харанхуй болж 21 цагт хүмүүс отоглож байсан бололтой газар майхан саваа бариад хоолоо хийж идэн бас болоогүй нэг тулам авч явсан тул түүгээрээ боодог хийж идэх гэх мэт ажлууд байв.
(хулгар шараа гэж)
Тарвагаа боож идсээр байтал шөнийн 2 цаг болж алжаал тайлах 1,2 шил юмаа мултлаад майхан майхандаа орцгоогоод унтаж амрав.
2 дахь өдөр: Энэ өдөр бид өглөө эрт 6 цагийн үед босоод 7-8 цагын хооронд аялалаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч урьд шөнийн уусан 4 шил архи маань нөлөөлж нам унтацгаасан байв. Хулгар шараар боодог хийнгээ халууран ууснаас ингэж оройтвоо хөөрхий. 10 цагийн үед босцгоож хооллож энэ тэр гэсээр байгаад 12 цагийн үед цааш бэл рүү хөдлөв.
Уулаа хярлаад голоо дагаад өгсөж явсаар бэлээ өнгөрөөд ассралт хайрханы яг наана нь байх (энэ уулыг хярлаж сугаар нь гараад яг наана нь байгаагаа мэдэв) уулны наана нь очоод жимээ алдав. За ингээд GPS гаргаад үзтэл энэ уулны зүүн хойно нь асралт 2 км цаана байна гэж заав. Ингээд бид ярилцаад сугаар нь өгсөж гараад харахаар шийдэн суга өөд өгсөв. (Суга өөд биш шууд эгц дайрах естой байв.)

(2 уулын сугаар гараад харахад асралт хайрхан маань ингэж харагдаж байна. Үнэхээр гайхамшигтай. )
Энэ 2 уулыг холбосон хэсэгхэн нуруун урьд талын уул нь Асралт хайрхантай нуруугаар холбоотой байх гэж бодон доош буулгүйгээр урьд уулаа хярлан явав. Үнэхээр бидний бодож байснаар нуруугаар холбоотой байсан тул бид уг нуруугаар явсаар асралтынхаа бэлд хаддын доор цайлж аваад дайралтаа хийв. Энэ үед цаг 18 цаг болсон байсан байх гэж бодож байна. Уварч цуварч хадан дундуур өгсөн дайрсаар, сууж амарсаар яваад 19 цаг 00 минутын үед нар жаргахаас өмнө ХЭНТИЙН НУРУУНИЙ НОЁН ОРГИЛ АСРАЛТ ХАЙРХАН дээр далайн түвшинээс 2800 метрийн өндөрлөгт гарч ирэв. Бүгд хүссэн зорьсондоо хүрч хамаг байдгаараа хоолойныхоо хэрээр бахирч, уулга алдаж монгол орныхоо байгалийн сайхан эцэг өвгөдийнхөө алтан амь, халуун цусаа асгаруулан байж үлдээсэн ариун дагшин эх нутгаараа бахархан монгол хүн болж төрсөнөөрөө бахархаж омогшиж байлаа.
19 цаг 30 минутын үед асралтаасаа бууж дайралт хийсэн бэлд хүрэхэд 20 цаг болж харанхуй болов.
АСРАЛТ ХАЙРХАН ДЭЭР
САНХҮҮГИЙН ТООЦООЛОХ ХХК ний
атгасан гар шиг 10 н залуу
Тэр цаана байгаа нуурыг хардаа
Бид нэг ангийнхан, Бид нэг ажлынхан,
хамтдаа өнгөрүүлсэн 15 жил
Уулыг өргөх хүчтэй ЭРЧҮҮДЭЭ гэж
19 цаг 30 минутын үед асралтаасаа бууж дайралт хийсэн бэлд хүрэхэд 20 цаг болж харанхуй болов.
хөөх гоё бичжээ.
ReplyDeletetitanium shift knob - Tithon, LLC - Tithon, LLC - Tithon, LLC
ReplyDeleteDescription. All standard titanium dioxide formula stainless steel knob design. Includes the titanium pipe Tithon, titanium prices LLC ceramic vs titanium Tithon, LLC. titanium paint color