Social Icons

Pages

Sunday, April 1, 2012

ХАГИЙН ХАР НУУР



Эхний өдөр:
Бидний хэсэг нөхөд хагийн хар нуур үзэх хүсэлдээ хөтлөгдөн 2011 оны 9 сарын 8 нд x-trail, pajero гэсэн 2 машинтай оройн 18.30 үед тэрэлжийн зүг хөлгийн жолоо залваа. Харуй бүрий болсон үед тэрэлжид хүрч очив. Бидний энэ өдрийн гол зорилго бол Галтай булнайн адаг гэдэг газар хүрч очин хоноглох байв. За тэгээд тэрэлжийн голыг гатлах гэж байгаад нэг тэрэг маань сул хайрганд сууж нөгөөхөө гаргах гэж бас 1 цаг орчим болвоо. Ер нь бол бид хэд хагийн хар нуур очно гэсэн хүсэл их байсан тул машин тэрэгээч сайн шалгаагүй байсан бололтой юм. xtrailaa татаж гаргах гэж байгаад 2 тэрэг 2-улаа сууж өөрсдөө түрж гаргаж билээ ихл хөгтэй зүйл болсон шүү. Зам дөнгөж эхэлж байхад сууна гэдэг басл .... тэрэлжийн голоо гараад нэг сайхан том мод байдаг юм тэнд сайхан цайлж аваад бас ганц шил юм алтан шар замаа ерөөж өргөөд давхилаа. Тэндээс цааш явсаар байгаад босгийн гүүрээр гараад очиж хоноглох товлосон газраа хүрч эрчүүд нь майхан саваа бариад мод түлээ цуглуулж гал хөсөгөө асааж хүүхнүүд нь оройн зоогоо (шөнийн зоог) хийж бас болоогүй сайхан амрахыг ерөөж ганц шил юм тойруулаад амарваа. Намар цаг тул бас ч гэж шөнө үүрээр хүйтэн хонож бүтэн нойртой унтаж чадсангүй.


Эхний өдөр хоноглох газраа 


Хоёр дахь өдөр:

Өглөө эртлэн босоод бор ходоодоо боржийлгож аваад саахалт айлаар орж хагийн хар нуур явах замын талаар зөвлөгөө авч бас машин тэрэгээ захиж үлдээгээд хоол хүнс майхан сав г.м ачаа бараагаа хувааж үүрээд жинхэнэ аялал маань эхэлж байгаа нь энэ дээ.



Туул голоо дагаад машины замаар алхаж өгвөө. Хүн бүр хүчтэй уулыгч даваад гарчихаар лут байнаа. Бидний ганц хагийн хар нуурлуу хөтлөх зүйл бол googlemap-аас татаж авсан зураг (бидний газрын зураг) байлаа. Зурагаа бариадл манай чиглүүлэгч Төгсжаргал маань ингэж явна гээдл зам заагаад явж гарваа хө. Энд нэг хөгтэй зүйл болсон юм. Анх удаагаа явган аялалаар явж байгаа тул зарим нөхдийн хувьд дутуу дулмиг зүйл их байлаа жишээ нь үүргэвчний оронд зүгээрл гар цүнх авсан байх юм. Нөгөө цүнх нь хэдэн км яваадл мөрийг нь холгож эхлэх жишээтэй.  Энэ үүргэвчний хүндрэлтэй асуудлаас болоод дөнгөж 6 км яваад нэг айлын өвөлжөө өнгөрөөд сайхан тал байдаг юм тэнд анхныхаа цайг уугаад боов юухан хээхэн идээд хөдлөх гэж байтал Бат-Оргил ах маань өөрийнхөө цүнхэнд байсан архийг ууя гээд (ачаагаа хөнгөлж байгаа ухаантай)  нөгөөхийг нь бага үдийн халуун наранд уугаадл хаячихав. Тэгээд туул голоо дагаад хэсэг явж байтал чиглүүлэгч маань газрын зурагаа бариадл биднийг ухуулж гарваа энэ уулыг ингээд хөндлөн даваад гарвал бид нар зам их товчлоно ингээд явья гэж байнаа (нөгөө машинаа захиж үлдээсэн айлын нөхөр морин зам бий түүгээр явуул зам дөтлөнө гэсэн болтой юм) манай аваргууд яахав бүгд тэнхээтэй дээрээс нь саяхан уусан 100 грам нь нөлөөлсөнүү бүгд л тэгье гэж байна. Тэгээд тэр уулыг тоочиглож аваад сугаар нь өгсөөд гарлаа тэгэж явахад нэг хүндрэлтэй асуудал нь торлог өвс ихтэй тул зам гаргаж явах их хэцүү байлаа тэгж 1 цаг гаран явж байж үдийн 12 цагийн үед нөгөө уулын орой дээр гартал цаана нь дүнхийсэн том уул байж байгаа юм зам зуур амаа чийглэнэ гээд 1,5 литрийн багтаамжай усны саванд хүн бүр өөрийнхөө усыг хийж явсан байлаа тэр ус маань ч дуусах талдаа орсон байв ингээд бүгдээрээ гол усаа бараадаад буцаад замаараа явсан нь дээр юм байна гэж шийдээд уулаа хярлаад буугаад туул голынхоо эрэг дээр жигтэйхэн ядарсан хүмүүс энэ өдрийн талыг үр дүнгүй өнгөөрсөндөө харамсан сайхан шөлтэй лавшаагаа хийж идээд туул голоо гатлаад 2 цаг орчим яваад харанхуй бүрэнхий болж майхан саваа бариад амрав. Энэ өдөр бид хэд нийт үр дүнтэй явсан км нь ердөөл 12-15 км явсан байв. Уул ны бол бидний энэ өдрийн гол зорилго нь хагийн хар нуур луу өгсөх уулын бэлд байх отогт очиж хонох, байг гэхэд хагийн гол болон туул голын бэлчир дээр очиж хоноглох байв.


Гурав дахь өдөр:
Өглөө босоод ундаа уугаад 9 цаг гээд аялал маань эхлэв. Туул голоо эргэж буцан гатласаар (галтай булнай буюу машинаа орхисон газраас хойш нийт 6, 7 н удаа туул голоо гатлаад)  хагийн гол болон туул голын уулзвар болох бэлчир дээр хүрч ирэв.
                                                      туул гол гатлаж байгаа нь

Бэлчирийн энэ хэсэгт гол их ширүүн урсгалтай дээрээс нь том том хадтай тул болгоомтой гарахгүй бол осолтой. Энд бид 11 цагийн үед ирсэн байв. Цайгаа уугаад нэгэнт энэ замаар буцаж ирэх тул зарим хэрэглэхгүй хувцас болон буцахдаа хэрэглэх хүнсээ энд торлог дунд нууж үлдээгээд (нэг дунд гарын гахай цүнхтэй ачааг энд үлдээв.) овоо хөнгөрч аваад цааш явав. Бэлчир хүрээд үүнээс цааш машин зам байхгүй хагийн нуур явдаг хүн малын жим байгаа тул түүгээр явахаар болов. Ерөнхийдөө googlemap-аас хэвлэж авсан газрын зурагаа бариад явж байв. Явахдаа хэт ядрахгүй бас зарим нь сунжран хоцрох асуудал гарах тул 30 мин яваад 5 мин амрах зарчмаар явав. Энэ жимээр явахад уулын ам бүрээс горхи булаг урсаад ундны усны асуудал ер гарахгүй. 500 гр ын усны савтай байхад ер нь болохоор юм байна. Хол газар явган аялалаар явж байгаа хүн ачаагаа зөв зохицуулж явах нь зүйтэй юм байна лээ илүү дутуу юм ер хэрэггүй зөвхөн хэрэгтэй зүйлээл авч явахгүй бол яваандаа 500гр ачаач ачаа болоод ирдэг юм байна. Тиймээс бидний 1,5 литрийн усны сав бол томдож байх жишээтэй. Бэлчирээс 11-15 орчим км яваад байж байтал нөгөө жим маань урагшаагаа гол гараад явчихваа (15 цагийн үед). Уул нь иөгөө зураг дээр хагийн хар нууд маань голынхоо хойд уулыг даваад байхаар байдаг ингээд бидний зам мухардав. Өмнө нь нуурлуу явж байсан хүн байхгүй явж байсан хүнээсч замын талаар зөвлөгөө авч байгаагүй тул өөрсдөө хоорондоо зөвлөлдөөд уул бариад (гол гатлахаа болиод)  явахаар шийдэв.  Уул бариад явсан бүдэгхэн жим байсан тул түүнийг дагаж явав. Ер нь бол бид нар буруу замаар явсан байв. Голоо гатлаад явсан бол  илүү амар ядрахгүй явах байсан байв. Ингээд нөгөө бүдэг жим маань явсаар байгаад нэг том ууланд тулаад ирэв (16 цагын үед).  Нэг бол энэ уулыг огцом өгсөөд давах эс бөгөөс хярлаад явах, хярлаж явбал их огцом тул бас унаж гэмтэх ер нь бол их аюултай. За тэгээд нэгэнт энэ хүрсэн буцах замгүй тул уулыг хярлаад 3 нь бусад 6 нь уул өгсөөд явацгаав. Санал зөрөлдсөний улмаас 2 хуваагдаад явав. Энд бас л алдаа гаргасан байв. Хөдөө хээр хүнгүй газар 2 салдаг нь буруу байв.
                                    Дээрх уулыг зарим нь хярлаж зарим нь өгсөж гарсан
Ингээд бидний 3 н нөхөр хярлаж явсаар байгаад харуй бүрий болох үед уулын нөгөө захад хүрэв. Бусад 6 тайгаа холбоо тогтоох гэж бахирч гарав. Тэгж байтал нэг нөгөө хэдийн маань дуу гарч уруудаж ирэв. Тэднийг ирэхэд бид 3 цай чанасан байсан тул ирээд хөнгөхөн цайлаад харанхуй болохоос өмнө буудаллах газраа олохоор явав. За тэгээд энэ өдөр басл жаахан бүтэлгүйтэж дахижл замгүй газраар явж уул мацаж цаг хүч гарздаж болохгүй юм байна гэдгийг яс махандаа ойлговоо хөөрхий. Энд сайхан бэлэн гоймонтой шөл хийж идэн хүч тамираа сэргээгээд амарцгаав. Бид нар маргааш өглөө босоод хагийн хар нуур орох уулынхаа энгэрт ирээд хоносон байв.


Дөрөв дэх өдөр:

Энэ өдөр бидний хувьд уулын замаар явах хагийн хар нуураа үзэх өдөр маань байв.
За тэгээд өглөө босоод ууж идэцгээгээд аялалаа эхлүүлэв.Өчигдөр уул хярлаад явсанаас болж би бас хамт уул хярлаж явсан нэг нөхрийн баруун хөл маань өвдгөөрөө өвдөөд хүндхэн болвоо. Уулын сугаар өгсөөд явж гарав энэ зам их устай уулын суга бүрээс горхи булаг урсаад нөгөөх нь шаварлаг болсон зун цагт явахад усны гуталгүй бол их төвөгтэй юм шиг байв. За тэгээд үдийн үеэс эхлээд эрч хүч суларч 30 мин явж 5 мин амрахаа болиж явах минут маань багасаж гарав.  Энэ замаар уул өгсөж явахад самар, аньс элбэг тул явангаа самар цөмөөд амрангаа аньс идээдл бас зугаатай л байв. Уулын орой ойртох тусам хүйтэрч байгаа нь мэдрэгдэж байв. Бас цастай байв. Ингээд уулаа даваад гараад иртэл хүсэн мөрөөдөж явсан хагийн хар нуур маань нүдний өмнө бүртийж байна.


Уулсын дунд байх энэ нуурыг хараад үнэхээр монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар бахархах сэтгэл төрж байв. Энэ хүртэл бид нийт явганаар 45-55 орчим км явсан байв. За тэгээд нуур харагдсан гээд явж гарваа гэтэл нуур маань харагдаад л байдаг очитлоо бас 30-40 минутын аялал үргэлжилвээ. Ингээд 17 цагын үед нууран дээрээ ирэв . Нуур дүнхийгээд намар очсон болоод тэрүү уулын таг дээр байгаа энэ нуурын дэргэд их хүйтэн байв. Энд дээхэн үед загасыг уураг шидээдл авдаг гэж сонссон тул 2 нөхөр маань загасчилхаар явав бусад нь хүйтэн байсан тул халшраад үлдэв.
                                                      Нуурын эрэг дээр бүгдээрээ

За тэгээд харанхуйч болов бүгдээрээ норсон хувцасаа хатаагаад хоолоо идэцгээгээд амарцгаав.

5 дахь өдөр:
Өглөө эртлэн босоод зураг хөргөө татуулаад ирсэн гийчин буцдаг гэгчээр гэрийн зүг алхаваа хө. 9.30 минутийн үед хагийн хар нуураас хөдлөв. Буцах зам уруу дээрээс нь өглөө эрт ус шавар шалбааг зайрмагтсан хөлдүү тул амрахыг урьтал болголгүй явсаар 12-14 цагын үед 3 дахь өдөр хоноглосон газрын ойролцоох отог дээр хүрч ирэв.
                                          Хагийн хар нуур орохоос өмнө отоглох газар

Энэ пайз дээр 19,5 км гэсэн байв тэгэхээр бид нилээн ширүүн алхжээ.
Бид ирэхдээ төөрөн уул хярлаж даваж явалгүй голоо гатлаад гарсан бол яг энэ отог дээр ирэх байсан байв. Эндээ үдийн хоолоо идээд цааш туул голоо 2 удаа гатлаад бэлчир дээрээ ирэв. Бэлчир орох замдаа зэрлэг гахайтай таарав. Энд ер нь ан амьтан элбэгтэй бололтой гахайн сэндийчсэн газар тун их тааралдаж байв.
Бэлчир дээр үлдээсэн ачаа хоол хүнсээ аваад бяцхан цайлаад шууд цаашаа явахаар шийдэв энэ өдөртөө багтан шөнөч хамаагүй машин дээрээ очих төлөвлөгөөтөй явсан тул яаравчлахгүй бол болохгүй байв. За тэгээд туулаа гатлаад явсаар байтал харанхуй ч болов.
Замаа мэдэх тул шөнө ч байсан гар чийдэнгээ бариад алхсаар л байв. Сүүлийнхээ өргөн голыг гатлаад нэг сайхан будаатай хуурга хийж идээд цааш алхав. Хоол идсэн биш улам муудаж хөл урагшилах нь тааруухан болвоо. Ингэж явсаар машинаасаа 6 км орчимын наана айлын өвөлжөө байх газар ирж 2 жолоочоо цааш явуулж бусад нь амрав. Төд удалгүй 20 иод минутын дараа машин ирэв (шөнийн 3-4 цагын үед) ингээл нуруу тэнийж хөл амран улсын нийслэл улаанбаатарлуугаа явав. тэрэлжийн голоо гатлаад засмал замаараа ороод явсаар өглөө 7 цагын үед улаанбаатарт ирж гэр гэртээ бууцгаав. Ирэхдээ бид нар 4 өдөр явсан замыг 24 цагын дотор явсан байж билээ.

3 comments:

  1. saihan bichjee nuuraas oroi 6 tsagt garaad shunu untaj honood margaash n 6 tsagt mashin deeree irsen butsahdaa hurdan yum bailee

    ReplyDelete
  2. Сайхан тэмдэглэл байна. Би энэ нуурлуу унадаг дугуйтай явах санаатай байна. Боломжтой юу? Унадаг дугуй явчих жим зам байсан уу? Зарим нэг хүмүүс унадаг дугуй явах боломжгүй, хад асгатай гээд байх юм.

    ReplyDelete
    Replies
    1. Ер нь бол бэлчир хүртэл машин замтай. Гэхдээ олон удаа гол гатална. Тиймээс хэцүү байх гэж бодож байна. Дугуйгаа гэхүү өөрийгөө гэхүү. Аягүй бол замдаа дугуйгаа орхиж явах байх.

      Delete