Social Icons

Pages

Saturday, April 6, 2013

Бурхан халдун уул 2013

2013 оны 3 дугаар сарын 1 ний баасан гарагийн орой 22 цагийн үед ажил төрлөө цэгцлээд  УБ хотоос ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ сэргэн мандалтай холбоотой төрийн тахилгат БУРХАН ХАЛДУН ХАЙРХАН луу гарч мөргөж залбирах, дээрээс нь эрүүл агаар, аялах дур сонирхолдоо хөтлөгдөн ихэнхдээ хамтдаа монголын үзэсгэлэнт байгалийг үзэхээр аялахад байнга хамтдаа явдаг ажлынхаа Оргил, Төгсжаргал, Гансүрэн 3 дээрээс нь анхныхаа аялалыг хийж буй 4 залуугийнхаа хамт хоол хүнсээ базааж аваад Багануур хот руу хөлгийн жолоогоо заллаа. Замдаа Баяндаваан дээр аяны сэрмжимээ өргөөд багануур хот орж (125 км) цааш Төв аймгийн Мөнгөнморьт сум орж (65 км) эндээс бурхан халдун хүртэл бидний тооцооллоор 80 орчим км. Цааш явсаар нэг гүүр гараад байгаль хамгаалагчийнх байдаг дараагийн гүүрэн дээр очоод зам асууж цааш явав. Өмнө нь энэ зүгрүү явж байсан хүн байхгүй (ер нь бид хэд байнга өөрсдийнхөө мэдэхгүй явж үзээгүй газарлуу google map аас зураг татаж аваад явдаг зуршилтай, сүүлрүүгээ сайжраад GPS авч явдаг болоод байгаа)   тул бид нар зам 2 салахад андуурч зүүн гар талаа бариад гол руугаа орсон замаар явж баахан будилж хэрлэн гол дээгүүр халиа гүйсэн байсныг хэлэхүү зам мөр харагдахгүй мөсөн дээгүүрл давхиад байлаа.



Хаана очиж юу тулах нь мэдэгдэхгүй битүү манантай байсан тул явсаар байгаад аз болоход хамгийн бага эргийг мөргөж машин маань зогсов. Тэгээд газрын байдлыг ажиглавал цааш машин явах боломжгүй тул, дээр нь зарим газраа мөс цөмөрч байсан тул ирсэн замаараа буцаж яван зөв замаа олохоор шийдлээ. Ингээд буцаадл нөгөө халиа гүйсэн голоороо цөмөрчихгүй юмсан гэж бодон бүгд дотроо залбиран голоос гарч явав. Харин азаар төөрсөөр төрөлдөө гэгчээр төөрч яваад зөв замруугаа орж байгааг GPS маань зааж бид бөөн баяр болов. Ер нь бурхан халдун явах зам саад бартаа ихтэй намгархаг газар тул зун явна гэдэг сайн машин сайн жолоочийн шандсыг сорьсон хэрэг болохоор юм байна лээ. Ингэж явсаар үүрээр 5 цагын үед БОСГО даваан дээр очив. Эндээс байгаль үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм байна лээ. Босго даваанаас цааш "харийн хүн хатан хүн" 2 ыг явахыг хориглосон байдаг юм билээ. Бас нэг анхаарууштай зүйл бол Босго даваанаас шууд доошоо огцом буух нь өвлийн улиралд шарваж онхолдох аюултай тул тойрч явах эсвэл маш болгоомжтой буухгүй бол болохгүй юм байна лээ. Бид нар шууд доошоо бууж онхолдохоо шахсан тул анхааруулав.

Босго даваан дээрээс хэрлэн гол


Бурхан халдун алсаас татаж авсан байдал

Босго даваанаас цааш хэрлэн гол гарах гэж машин маань мөсөнд цөмөрч 30-50 минут орчим ноцолдож байж гаргаж аваад цааш 10 гаран км яваад бурхан халдун уулруу дайралт хийх отоглох газраа очив. Бүгдээрээ сайхан хоол хийж идэж аваад цаашаа уулруугаа жимээ дагаад алхаж гарав. Отоглосон газраас баруун гар талаа бариад жимээр явахад 2 км орчим яваад дунд овоон дээр очдог юм байна лээ. 

Эндээс цааш уулын зам өгсүүр халтирч гулсдаг гуталтай хүн бол очиход төвөгтэй юм байна лээ шүү. Хэрэвээ бид отоглосон газраасаа гарахдаа зүүн гар талынхаа жимээр явсан бол бүүр хэцүү их огцом жимтэй юм байна лээ. 

бүрэн бүрэлдэхүүнээрээ

Энэ зураг авхуулсан газар бол ерөнхийдөө явганаар яваад бурхан халдун орох замынхаа дунд орсон байгаа гэсэн үг. Отогоос гараад 1 цаг 30 минут зарцуулсан байх.
Panorama зураг

 нэг дээшээ гараад ирвэл иймэрхүү байдалтай явна.



2013 оны 03 дугаар сарын 02 ны үдээс хойно 3 цагийн үед бурхан халдун дээрээ гарцгаав. Ингээд эндээсээ шууд буудаг огцом жимээр уруудаад отог дээрээ очоод хоол хийж идэж аваад машиндаа суугаад УБ хотруугаа хөлгийн жолоо залваа. 2013 оны 03 сарын 03 ны ням гарагийн үүрээр УБ т ирцгээв.


6 comments:

  1. Хөөөх. Бурхан Халдун дээр таарсан залуус байнашд. Та хэдийг бууж байхад бид хэд зөрөөд авирч байсан 2 ширхэг LAND 200 тай залуус байна. Хэхэ. Манайхны үпдсэн хэдтэй доор отог дээрээ та хэд хальт найрласан байсандаа. :)

    ReplyDelete
  2. сайн байна уу?
    Явсан замаа өгч болох уу?

    ReplyDelete
  3. Дэлгэрэнгүй сайхан мэдээлэл байна. Амжилт

    ReplyDelete
  4. Блогоос л мэдээлэл авах юм даа. Манайх шиг мэдээлэл хомс оронд блог хөтлөх их чухал шүү. Баярлалаа.

    ReplyDelete